images

МОНГОЛ УЛСЫН САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОГЧИДТОЙ УУЛЗАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2025-07-08

58

2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа БНСУ-ын эмэгтэйчүүдийн мэргэжлийн сагсан бөмбөгийн WKBL Futures League-т уригдан оролцож буй Монгол Улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчидтай уулзаж, амжилт хүсэн хүндэтгэл үзүүллээ.

 Уулзалтын үеэр Консул Ц.Жадамбаа тамирчдын гаргасан амжилтыг өндрөөр үнэлж, Монголын спортын хөгжилд оруулж буйд талархал илэрхийлэн, “Та бүхний амжилт бол эх орон, ард түмний бахархал төдийгүй, залуу хойч үеийнхэнд урам зориг өгсөн эрхэм үнэт гавьяа юм” хэмээн онцолсон юм.

 Мөн Монгол тамирчдын БНСУ-д зохион байгуулагдаж буй тэмцээнд оролцож буй нь зөвхөн спортын бус хоёр орны ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг уулзалтын үеэр тодотголоо.