images

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ "ВИТАФИТ ИНВЕСТ" ХХК-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭМЖИЖ ОУ-ЫН ЭКСПОД ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-07-08

49

БНСУ-ын Пусан хотын “BEXCO” олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан 32 дахь удаагийн Пусаны Олон улсын хоол хүнсний үзэсгэлэнд Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгч “Витафит Инвест” ХХК амжилттай оролцлоо.

Тус компани нь Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр уг үзэсгэлэнд оролцож, Монголын хөрсөнд ургасан луувангийн нухаш болон 100% байгалийн гаралтай жимс, хүнсний ногооны шүүс зэрэг бүтээгдэхүүнээ олон улсын үзэгч, худалдан авагчдад амжилттай танилцуулсан юм.

“Витафит Инвест” ХХК нь Солонгосын зах зээлд бүтээгдэхүүнээ аль хэдийн нийлүүлж эхэлсэн бөгөөд энэ удаагийн оролцоо нь харилцагч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түншүүдтэй холбоо тогтоох, цаашлаад зах зээлийн хүрээгээ тэлэхэд чиглэсэн үр дүнтэй оролцоо болсон юм.

Энэхүү үзэсгэлэн нь БНСУ-ын Аж үйлдвэрийн маркетинг, судалгааны хүрээлэнгийн зохион байгуулалтаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд 2025 оны арга хэмжээнд 20 гаруй орны 400 гаруй байгууллага, 800 орчим үзэсгэлэнгийн павильон оролцсон, хүнсний салбарын томоохон олон улсын арга хэмжээ боллоо.