images

МОНГОЛЫН БЯЦХАН ҮРСИЙГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ НАР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

Үйл явдлын мэдээ

2025-07-02

56

 Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирлагын академи төрийн албан хаагчдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх зорилгоор төрөл бүрийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс нь БНСУ-ын Пусан хотын Аялал жуулчлалын агентлагийн дэмжлэгтэйгээр “Туршлага солилцох” сургалт Пусан хотноо зохион байгуулагдаж Сүхбаатар дүүргийн цэцэрлэгийн багш нар хамрагдав.

 Сургалтын нээлтийн арга хэмжээнд Консул Ц.Жадамбаа уригдан оролцож, үг хэлэв. Тэрээр Сүхбаатар дүүргийн удирдлагууд болон багш нарт мэндчилгээ дэвшүүлэн, тэднийг Монгол Улсын ирээдүйг төлөвшүүлэх чухал үүрэгтэй хүмүүс хэмээн онцлон тэмдэглэлээ. Мөн сургалтаас олж авсан мэдлэг, туршлагыг ажлын үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэхийг уриалж, цаашид Пусан хот болон ижил чиглэлээр ажилладаг байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Консулын газар бүхий л талаар дэмжин ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.