images

КОНСУЛЫН ТОЙРОГТ СОЁЛЫН НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ, СОЁЛЫН СОЛИЛЦООГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОЖ, ХҮСЭЛТ УЛАМЖИЛЛАА.

Үйл явдлын мэдээ

2025-07-01

54

Консул Ц.Жадамбаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Азийн соёлын төв (ACC)-ийн дарга Ким Сан Үг-тэй албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд соёлын нөөцийн менежмент, соёлын солилцооны хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой харилцааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.

Тус уулзалтаар Үндэсний Азийн Соёлын Төвөөс Монгол Улсад 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Соёлын нөөцийн менежментийн системийг бий болгох болон соёлын контент хөгжүүлэлтийн чадамжийг бэхжүүлэх” төслийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд Консул Ц.Жадамбаа уг төслийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, хэрэгжилтийн явцад хүндрэл, удаашрал үүсэхгүй байхад анхааран, бүхий л талаар дэмжин ажиллахыг хүслээ.

 Энэ хүрээнд ACC-ийн дарга Ким Сан Үг уг төслийг саадгүй хэрэгжүүлэхийн төлөө холбогдох бүх арга хэмжээг авч, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

 Мөн уулзалтын үеэр Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас Гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлсэн хамтын ажиллагааны албан хүсэлтийн дагуу, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Музей-Номын сангийн цогцолбор”-ын хүрээнд дижитал боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх танхимуудын төлөвлөлттэй холбоотой туршлага солилцох ажлыг эхлүүлэх тухай албан бичгийг ACС-ийн даргад уламжлав.