images

КОНСУЛЫН ТОЙРГООС МОНГОЛ ОЮУНЫГ ДЭЛХИЙД ЭКСПОРТЛОХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ.

Үйл явдлын мэдээ

2025-05-20

62

Консулын газрын дэргэд Судлаачдын зөвлөл байгуулах ажлын хүрээнд Залуу судлаачдын “Мишээл” хүрээлэнгийн захирал Г.Хонгорзул тэргүүтэй төлөөлөгчдийг Консул Ц.Жадамбаа хүлээн авч уулзлаа.

Залуу судлаачдын “Мишээл” хүрээлэн нь Монголын залуу судлаачдыг дэлхийн шинжлэх ухааны тавцанд гаргах, тэдний судалгааны ажлыг дэмжих зорилготой төрийн бус байгууллага юм. Тус хүрээлэн нь Монголын их сургуулиудын багш, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүдийг олон улсын стандарт хангасан сэтгүүлүүдэд нийтлүүлэх, ISSN болон DOI бүхий хэвлэлд оролцуулах, мөн олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинарыг зохион байгуулан судлаачдын бүтээлийг олон нийтэд хүргэх үйл ажиллагаа явуулдаг байна.

Уулзалтын үеэр хоёр тал Монгол судлаачдын бүтээлийг БНСУ-д болон олон улсад сурталчлах, хамтарсан хурал, семинар зохион байгуулах, судалгааны нийтлэлүүдийг дэмжих зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Түүнчлэн энэ оны 6 дугаар сарын 14-ний өдөр Пусан хотноо зохион байгуулагдах Залуу судлаачдын “Мишээл” хүрээлэнгийн “9 дэх удаагийн Олон улсын эрдэм шинжилгээний хурал”-д Консул Ц.Жадамбаа зочин илтгэгчээр оролцохоор тохиролцов.