images

“DIAMOND BRIDGE” ОЛОН УЛСЫН МАРАФОНД ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-05-12

18

2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулагдсан “13 дахь удаагийн Даймонд Бридж олон улсын алхалтын фестиваль”-д Консул Ц.Жадамбаа амжилттай оролцож, нийт 7.5 км зайг туулан барианд хүрлээ.

Тус фестивальд дотоод, гадаадын нийт 10,000 орчим оролцогч хамрагдсан бөгөөд марафон нь БэксКо талбайгаас эхэлж, Гвананли гүүрийг дамжин, Пүгён Их Сургуулийн төв талбайд бариагаа хийсэн юм. Арга хэмжээ нь иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг түгээн сурталчилсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Консул Ц.Жадамбаа тус арга хэмжээний нээлтийн үеэр үг хэлэхдээ нийт оролцогчдод амжилт хүсэж, энэ онд Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг дурдан, баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.