images

МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД, ЗАЛУУСАА КОНСУЛЫН ТОЙРОГТ БҮХИЙ Л ТАЛААР ДЭМЖИН АЖИЛЛАНА.

Үйл явдлын мэдээ

2025-05-12

18

БНСУ-ын Ульсан хотын “Халуун дулаан гар” төрийн бус байгууллага нь Монгол Улсын Баянгол дүүрэгтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд тус дүүрэгт оршин суугаа хүүхдүүдийг БНСУ-д урьж, тэдний бүтээлээр зургийн үзэсгэлэн гарган олон нийтэд танилцуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ульсан хотын Монголчуудын “Эв нэгдэл холбоо” нь хүүхдүүдийг хүлээн авч уулзан, гарын бэлэг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Арга хэмжээнд Консул Ц.Жадамбаа оролцож, хүүхдүүдэд баяр хүргэн, “Халуун дулаан гар” ТББ-ын хамт олонд талархал илэрхийллээ.

Энэхүү үйл ажиллагаа нь хоёр орны иргэдийн найрсаг харилцаа, хүүхэд залуучуудын бүтээлч оролцоог дэмжихэд хувь нэмэр оруулсан онцлогтой боллоо.