images

КОНСУЛЫН ТОЙРОГТ ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-05-09

17

БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн Гэр бүлийн эмнэлгийн холбоо (WONCA)”–ны Ази, Номхон далайн бүсийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын өрхийн эмч нарын төлөөлөл болох 150 гаруй эмч оролцлоо.

Тус хурал нь “Анхан шатны тусламжийн шинэчлэл: Өндөр үнэ цэнэ бүхий, чанартай тусламжийг хэрэгжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж, бүс нутгийн болон олон улсын эмч, судлаачид, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн чухал арга хэмжээ болов. Уг арга хэмжээнд Монголын эмч нар БНСУ-ын өрхийн анагаах ухааны тогтолцоо, олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний туршлагатай танилцсан юм.

Консул Ц.Жадамбаа арга хэмжээнд оролцож буй эмч нарын төлөөлөл болон багийн ахлагч нарыг Консулын газарт хүлээн авч уулзан, Монгол Улсад өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Консулын газрын тойрогт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах, эмч мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, туршлага солилцох зэрэг асуудлаар санал солилцов.