АНУ-ААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛ НОЛАН БАРКХАУСТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр АНУ-аас Пусан хотод суугаа Консул Нолан Баркхаустай танилцах уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Консул Нолан Баркхаус шинээр томилогдсон Консул Ц.Жадамбаад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Талууд уулзалтын үеэр хоёр улсын хоорондын найрамдалт харилцааг өндрөөр үнэлж, хоёр Консулын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.
Консул Ц.Жадамбаа 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн United Airlines компани АНУ-аас Монгол Улс руу улирлын чанартай тогтмол нислэг үйлдэж эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр энэ оны 7 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Өмнөд бүсийн нэгдсэн наадмыг Пусан хотод зохион байгуулахаар төлөвлөж буйг дуулгаж, Консул Нолан Баркхаусыг уг арга хэмжээнд оролцохыг урив.
Түүнчлэн АНУ-ын Консулын газраас Жэжү хотод зохион байгуулахаар төлөвлөж буй Азийн бүсийн эдийн засгийн чуулга уулзалтад Консул Ц.Жадамбааг оролцохыг урьсан юм.