images

КОНСУЛЫН ТОЙРОГ ДАХ ХОТУУДЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭНЭ.

Үйл явдлын мэдээ

2025-05-05

10

🔶 Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Хурандаа Б.Батболдоор ахлуулсан мэргэжилтэн, албан хаагчдын бүрэлдэхүүн БНСУ-ын Пусан хотод зохион байгуулагдаж буй туршлага солилцох сургалтад хамрагдав. 🔶 Пусан хотын Захиргаа болон Эдийн засгийг дэмжих агентлагийн хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсаас нийт 30 гаруй төрийн албан хаагч оролцов. 🔶 Сургалтын үеэр оролцогчид гал түймэр болон гамшгаас хамгаалах чиглэлээр БНСУ-ын хэрэглэж буй дэвшилтэт технологи, систем, арга зүйтэй газар дээр нь танилцаж, галын аюулгүй байдлыг хангах бодлого, зохион байгуулалтын талаар мэдлэг, туршлагаа баяжуулав. 🔶 Гал түймэр, гамшгаас хамгаалах штабын 119-р тусгай ангид явагдаж буй сургалтын явцтай Консул Ц.Жадамбаа биечлэн очиж танилцан, албан хаагчидтай Гал түймэр, гамшгаас хамгаалах штабын 119-р тусгай ангид явагдаж буй сургалтын явцтай Консул Ц.Жадамбаа биечлэн очиж танилцан, албан хаагчидтай уулзалт хийж, цаашид уг хөтөлбөрийг өргөжүүлэх талаар санал солилцов. 🔶 Сургалтын хөтөлбөрийн хүрээнд штабын командын систем, гал унтраах тусгай зориулалтын хэрэгсэл, гал унтраах нисдэг тэрэгний ажиллагаа, техник хэрэгслийн ашиглалт зэрэг олон талт чиглэлээр танилцуулга, дадлага сургуулилтууд явагдсан юм.