КОНСУЛЫН ТОЙРГИЙН ХОТУУДТАЙ МОНГОЛ УЛСЫН ХОТ, АЙМАГ, СУМДЫГ ХОЛБОХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЖ АЖИЛЛАНА.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотын Сасан дүүргийн хүсэлтийн дагуу тус дүүргийн Засаг дарга Жу Бён Гил, Төлөвлөлт, хяналтын хэлтсийн дарга Ким Ён Дог болон холбогдох мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Сасан дүүргийн төлөөлөгчид Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгтэй найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
2025 оны 7 дугаар сард уг гэрээг байгуулах арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан холбогдох хүсэлтийг Монголын талд уламжлан, мөн шаардлагатай дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа.