images

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДСЭН ХУРАЛД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2025-05-01

26

Пусан хотын Пусанжин дүүргийн “Медикал стрийт”-д Эрүүл мэндийн аялал жуулчлалын SmS холбооны ээлжит нэгдсэн хурал зохион байгуулагдаж, уг арга хэмжээнд Консул Ц.Жадамбаа оролцов.

2009 онд байгуулагдсан тус холбоо нь Пусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх зорилготой бөгөөд энэ удаагийн хурлаар салбарын хөгжлийн чиг хандлага, ололт амжилтыг хэлэлцэв. Хурлын үеэр 2025 он хүртэл хэрэгжүүлж буй үндсэн төлөвлөгөө болон “Тусгай зориулалтын аялал жуулчлалын хот (SIT)” стратегийн бодлогын хүрээнд хийж буй ажлуудыг танилцууллаа.

Арга хэмжээнд SmS холбооны удирдлагууд, Пусан хотын захиргаа, БНСУ-ын Пусан хотод суугаа ОХУ, Казахстан, АНУ, Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл болон бусад холбогдох байгууллагын зочид оролцов.

Сүүлийн жилүүдэд Пусан хот нь гадаад иргэдийн хувьд эрүүл мэндийн аялал жуулчлалын чухал төв болж байгаа бөгөөд 2024 оны байдлаар тус хотод жилд дунджаар 30,000 гаруй гадаад иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байна.