images

КОНСУЛ Ц.ЖАДАМБАА БНХАУ-ЫН ЕРӨНХИЙ КОНСУЛ ЖИН ИЛ ПЮТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Үйл явдлын мэдээ

2025-04-30

23

Консул Ц.Жадамбаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Пусан хотод суугаа Ерөнхий Консул Жин Ил Пютай танилцах уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Ерөнхий Консул Жин Ил Пюу нь Консул Ц.Жадамбаад шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Консул Ц.Жадамбаа БНХАУ болон Монгол Улсын олон жилийн найрсаг харилцааг онцолж, хоёр орны Консулын газруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Мөн 2025 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах БНСУ-ын Өмнөд бүсийн нэгдсэн наадмын талаар мэдээлэл солилцож, Ерөнхий Консул Жин Ил Пюуг тус арга хэмжээнд оролцохыг урив.