images

МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 35 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД БАЙНГЫН ХАМТРАН АЖИЛЛАДАГ ПУСАН ХОТЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

Үйл явдлын мэдээ

2025-04-23

54

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Консул Ц.Жадамбаа Пусан хотын Цагдаагийн газрын дарга Ким Сү Ханд хүндэтгэлийн цом гардуулж, талархал илэрхийллээ.

Хүндэтгэлийн цомыг Пусан хотын Хэүндэ дүүргийн Цагдаагийн газрын Монгол Улстай холбоотой асуудал хариуцсан Ахлах дэслэгч Ду Ён Жу-аар дамжуулан Цагдаагийн даргад хүргүүлэв.

Пусан хотын Цагдаагийн газар нь Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын аюулгүй байдлыг хангах чиглэлээр байнгын хамтын ажиллагаатай ажиллаж ирсэнд талархал илэрхийлж уг хүндэтгэлийг үзүүлсэн юм.