КОНСУЛЫН ТОЙРГИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧ ОЮУТНУУДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ АЖИЛЛАНА.
Консул Ц.Жадамбаа Пусан хот дахь Монгол оюутны холбооны тэргүүн Д.Гарьд-ыг хүлээн авч уулзлаа.
Пусан хотын их, дээд сургуулиудад 250 гаруй монгол оюутан хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын зэрэгт суралцаж байна. Тус оюутны холбоо нь жил бүр спортын нэгдсэн өдөрлөг, шинэ жилийн баярын арга хэмжээ зэрэг олон нийтийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, оюутнуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг дэмжих үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн байна.
Уулзалтын үеэр Консул Ц.Жадамбаа оюутнуудын суралцах орчин, амьдрал ахуйн нөхцөл байдлын талаар санал солилцож, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллага, компаниудтай хамтран, оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр хамтарсан уулзалт зохион байгуулахаар тохиролцлоо.
Мөн Монгол оюутнууд олноор суралцдаг их, дээд сургуулиудад зочлон, оюутнуудад зориулсан "Хувь хүний хөгжил" сэдэвт лекц тавихаар болов.