images

ОХУ-ААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ОКСАНА ДУДНИКТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2025-04-14

41

Танилцах уулзалтын хүрээнд талууд хоёр улсын хоорондын уламжлалт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжуудын талаар ярилцлаа.

2019 онд Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Төрийн тэргүүнүүд харилцаагаа 'Иж бүрэн стратегийн түншлэл'-ийн түвшинд хүргэхээр тохиролцож, уг хэлэлцээрийг соёрхон баталсан юм.

Өнөөг хүртэл Монгол Улс, ОХУ-ын харилцаа улс төр, батлан хамгаалах, тээвэр логистик, эрчим хүч, эрдэс баялаг, хөдөө аж ахуй, хүнс, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд зэрэг олон салбарт өргөжин хөгжсөөр ирсэн.

ОХУ-ын Ерөнхий консул Оксана Дудник, Консул Ц.Жадамбаад шинэ албан тушаалдаа томилогдсонд нь баяр хүргээд, ОХУ болон Монгол Улсын олон жилийн түүхт найрамдалт харилцааны хүрээнд хоёр орны Консулын газрууд хамтран ажиллаж, харилцааны хүрээг улам өргөтгөх, олон талт үйл ажиллагааг дэмжих чиглэлээр илүү идэвхтэй ажиллах талаар санал солилцов.