images

СУУГАА ОРНЫ КОНСУЛЫН ТОЙРОГТ ҮНДЭСНИЙ СПОРТ СУРТАЛЧЛАХ ТӨВИЙГ ХАМТРАН НЭЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-04-09

71

Консул Ц.Жадамбаа Солонгос-Монголын соёл, спортын хамтын ажиллагааны холбооны дарга У Жон Рюун, нарийн бичгийн дарга Ким Жун Хуан, Боловсролын сонин хэвлэлийн газрын захирал Хуан У Гюү нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулах хамтарсан үйл ажиллагааны талаар санал солилцов.

Тухайлбал, БНСУ-ын Өмнөд бүсийн нэгдсэн наадмыг Пусан хотод хамтран зохион байгуулах, Монголын үндэсний бөхийн спортыг сурталчлан таниулах зорилгоор "Үндэсний спортыг сурталчлах төв"-ийг Пусан хотод байгуулах, мөн Монголын паралимпын жүдо бөхийн холбоо болон Пусан хотын холбогдох байгууллагуудын хооронд хамтын ажиллагаа, туршлага солилцооны боломжуудын талаар ярилцав.