images

СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДӨД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2024-12-05

124

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын найрамдалт хамтын ажиллагааг олон талт салбарт хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Пусан хотын Солонгос Монголын Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны  холбооны дарга Пак Дэ Жин, Тэргүүн дэд дарга  Чвэ Гван Ил, Дэд дарга Ким Тэ Ён нарт Талархлын бичиг гардуулах арга хэмжээг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, Консул Ц.Өнөрзаяа гардуулан, баяр хүргэв.