images

БНСУ-ЫН ХЭМЖЭЭНД "ОНЦГОЙ БАЙДАЛ" ЗАРЛАЛАА.

Сэрэмжлүүлэг

2024-12-03

42

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн оройн 22:15 цагийн үед “Онцгой байдал” зарлалаа.

Онцгой байдал зарласантай холбогдуулан БНСУ-д оршин сууж байгаа иргэд Та бүхэн тус улсад тогтоосон онц байдлын дэглэмийг дагах, хүлээцтэй, тайван байх, аль болох гадуур явахгүй байхыг анхааруулж байна.

Онц байдалтай холбоотой аливаа асуудлаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын шуурхай утас 010-5339-6090 дугаарт яаралтай холбогдоно уу.

ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР