images

"БОЛОВСРОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2024-11-07

36

БНСУ-ын Соёл спорт, аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуучлалын төрийн өмчит корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас Боловсролын аялал хөгжүүлэх танилцах аялалыг зохион байгуулав.
Уг арга хэмжээнд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн Төрийн албан хаагчид болон багш нар хамрагдав. 


Пусан хотод "Боловсролын аялал жуулчлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уг төслийг танилцуулах арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хэүндэ дүүрэгт зохион байгуулав. Арга хэмжээнд Хэүндэ дүүргийн Эдийн засаг, аялал жуулчлал, ажлын байрны асуудал хариуцсан газрын дарга Юун Тэ Сын, Пусан хотын Аялал жуулчлалын агентлагийн Олон Улсын маркетинг хариуцсан хэлтсийн дарга Мүн Ёон Бэ, Дархан хотын БШУГ-ын дарга Л.Буянтогтох тэргүүтэй төлөөлөгчид болон Консул Ц.Өнөрзаяа нар оролцов.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ЕБС-ын багш, сурагчдад БНСУ-ын Их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа, сурах орчин нөхцөл, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийн талаар мэдээлэл өгөхөөс гадна тус улсын соёлыг танилцуулсан арга хэмжээ болж өндөрлөв.