“ПУСАН МОНГОЛ ОЮУТНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ 2024” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.
Пусан хот болон түүний ойр орчмын хотуудад суралцаж буй Монгол оюутан залууст зориулан Пусан хотод суугаа Консулын газар “Пусан Альфа” хөдөлгөөн хамтран “Пусан дахь оюутан залуусын чуулга уулзалт”-ыг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Пусаны Их сургуулийн байранд зохион байгуулав.
“Пусан дахь оюутан залуусын чуулга уулзалт” нь 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Бэрхшээлийг даван туулах” сэдвийн дор БНСУ-д суралцаж буй оюутнуудад тус улсад хэрхэн амжилттай суралцах, сургуулиа төгсөөд хэрхэн чадварлаг боловсон хүчин болох, суралцаж байх хугацаанд тулгамддаг асуудлын хэрхэн шийдвэрлэх зэрэг чухал асуудлуудын хүрээнд мэдээ, мэдээлэл өгөх зорилготой зохион байгуулагдав.
Тус арга хэмжээнд Консул Ц.Өнөрзаяа “Би Солонгоос юуг үүрч нутагтаа буцах вэ?“ сэдвээр оюутан залуучууддаа зориулан илтгэл тавьж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэв.
Арга хэмжээнд БНСУ-д суралцаж буй 200 орчим оюутнууд хамрагдав.