images

“СОЛОНГОС-МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОЛБОО”-НЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Үйл явдлын мэдээ

2024-11-12

46

Солонгос-Монголын Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны холбооны  Нээлтийн арга хэмжээ 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БНСУ-ын Пусан хотын Кино ордонд зохион байгуулагдав.

Арга хэмжээнд Пусан хотын залуу бизнес эрхлэгчид болон Монгол улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож тус холбооны үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцав.

Арга хэмжээнд "Ханнарэ соёлын сан"-ийн Тэргүүн, Хунбобса хийдийн хамба лам Шим Сан, Тэгён Технологи, Koсэн Группын Ерөнхийлөгч, Өмнөд Кёнгсан мужийн  “Олон улсын хиймэл оюун ухаан, Metaverse кино фестиваль”-ийн зохион байгуулах хорооны дарга Им Ён Ха зэрэг 70 гаруй бизнес эрхлэгчид болон УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан М.Зоригт, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Г.Батцэцэг, “Хома” ХХК-ын захирал DHL Mongolia ТУЗ-ын гишүүн М.Алтанцэцэг, “Монэнзим мэд” ХХК-ын Гүйцэтгэх захирал О.Цогтбаатар, “Гүмүда файнанс” ХХК-ын Гүйцэтгэх захирал Д.Мэндбаяр нар оролцов.

Арга хэмжээнд Консул Ц.Өнөрзаяа баярын үг хэлж, тус холбооны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Мөн арга хэмжээний үеэр "Ханнара соёлын сан" болон “Солонгос-Монголын Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны холбоо”-ны хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.