images

СОЛОНГОСЫН ГЛОБАЛ ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Үйл явдлын мэдээ

2024-11-20

65

Пусан хотын “Солонгосын Глобал эмэгтэй бизнес эрхлэгчдийн холбоо”-ны дарга Ан Жи Ён, гишүүд болох Хо Су Ра, Чвэ На Рэ, Ким Ин Жон нарыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар 2 орны эмэгтэй бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцаа холбоо тогтоох асуудлаар санал, мэдээлэл солилцов.

Ирэх жил тус холбооны гишүүд Монгол Улсад зочлох гэж байгаатай холбогдуулан Монгол орны бизнесийн орчны талаар мэдээлэл өгч, сурталчлав.

Уулзалтын төгсгөлд Консул Ц.Өнөрзаяа Солонгос Монгол орны Эмэгтэй бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхитэй хамтарч ажиллахаа илэрхийлэв.