КАЗАХСТАН УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ АСЛАН М.АСКАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.
Шинээр томилогдсон Казахстан Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод суугаа Ерөнхий Консул Аслан М.Аскарыг Консул Ц.Өнөрзаяа хүлээн авч уулзан ажлын амжилт хүсэж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн уулзалтаар Консулын үйл ажиллагаа, хоёр орны хамтын ажиллагаа болон БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаад иргэдийн EPS тогтолцооны талаар харилцан санал, мэдээлэл солилцов.