images

ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГААДЫН ХОЛБОО БАЙГУУЛАГДСАНЫ 28 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Үйл явдлын мэдээ

2024-10-09

86

Зүүн Хойд Азийн Бүс Нутгийн Засаг Захиргаадын Холбоо /NEAR/ байгуулагдсаны 28 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Пухан хотноо зохион байгуулагдлаа. 

Тус байгууллага нь 1996 онд анх 4 улсын 29 орон нутгийн захиргааны байгууллагын гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бол 2024 оны байдлаар БНХАУ, Япон, БНСУ, Монгол, ОХУ, Хойд Солонгос зэрэг 6 орны 82 гишүүн орон нутгийн захиргаанаас бүрдэж байна.

ЗХАБНЗЗХ-ны үндсэн зорилго нь Зүүн хойд азийн орон нутгуудыг тэгш эрх, харилцан ашигтай байх зарчмаар засаг захиргаа, эдийн засаг, соёл зэрэг бүхий л чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж бүс нутгийг хамтаар хөгжүүлэхэд оршиж байна. 


 

Монгол Улсын хувьд 1998 оны Тояамагийн нэгдсэн хурлын үеэр Төв аймаг болон Сэлэнгэ аймаг оролцож анх гишүүнээр элсэж байсан ба 2006 онд Пусан хотноо зохион байгуулагдсан нэгдсэн хурлаар Монгол Улсын 19 аймаг, нийслэл Улаанбаатар хот гишүүнээр нэмж элссэнээр одоо тус холбооны хамгийн олон гишүүн орон нутгийн захиргаатай улс болсон бөгөөд холбооны үйл ажиллагаа, арга хэмжээнд идэвхтэй оролцож байна.