ПУСАН ХОТЫН ХУНБОБСА ХИЙДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН 28 ДАХЬ УДААГИЙН ДЭЛХИЙН ЦАЙНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ.
Хунбобса хийд болон Олон улсын Сонча соёл судлалын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан 28 дахь удаагийн Дэлхийн цайны өдөрлөг 2024 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Пусан хотын Хунбобса хийдэд зохион байгуулагдав.
Тус цайны өдөрлөгийн хүндэтгэлийн арга хэмжээнд Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа оролцов.
Зүүн Азийн цайны соёлтой танилцах уриан дор хоёр өдөр үргэлжилсэн уг арга хэмжээнд БНСУ, БНХАУ, Япон, Хонг-Конг зэрэг орны 1000 гаруй цай судлаач, иргэд оролцож орон орны цайны соёлтой танилцлаа.