images

ПУСАН ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Үйл явдлын мэдээ

2024-09-30

54

Пусан хотын захиргаа, Пусан хотын аялал жуулчлалын холбооноос жил бүр хамтран зохион байгуулдаг “ПУСАН ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ” арга хэмжээ 2024 оны 9 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бэкско Олон Улсын үзэсгэлэнгийн 1 дүгээр танхимд зохион байгуулагдав. 


Үзэсгэлэн яармагт 27 орны 86 аж ахуй нэгж байгууллага өөр өөрийн орны павильоныг байршуулсан ба Пусан хотод суугаа Консулын газраас мөн өөрийн орны сурталчилгааны павильоныг тохижуулан өв соёл болон аялал жуулчлалын тухай танилцуулга бэлдэн оролцлоо.