ПУСАН ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ДАРГА КИМ СҮ ХУАН-ТАЙ УУЛЗАВ
Шинээр томилогдсон Пусан хотын Цагдаагийн газрын дарга Ким Сү Хуантай Консул Ц.Өнөрзаяа 2024 оны 9 дугаар сарын 23-ны өдөр тус газрын байранд албан уулзалт хийв.
Уулзалтаар түүнд шинэ ажилд томилогдсонд баяр хүргэхийн ялдамд Пусан хотын Цагдаагийн газраас тус Консулын газрын аюулгүй байдлыг хамгаалж, хамтран ажилладагт талархал илэрхийллээ. Мөн тус хотод оршин сууж байгаа Монгол иргэдийн аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудалд онцгойлон анхаарал хандуулахыг хүсэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.