images

ТЭГҮ ХОТЫН “ПҮРИН” ЭМНЭЛЭГТ ЗОЧЛОВ

Үйл явдлын мэдээ

2024-09-23

47

Пусан хотод суугаа Консулын газраас БНСУ-ын Тэгү хотод байрлах түлэнхийн мэргэшсэн “ПҮРИН” эмнэлэгт 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зочлов. 
Энэхүү эмнэлэгт Монгол улсаас үйлдвэрийн галын осолд өртөн 90 хувийн түлэгдэлтэйгээр ирсэн иргэн У.Алтанбагана хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүний хувьд анх биеийн байдал маш хүнд тус эмнэлгийг зорин ирж эмчлүүлснээс хойш 3 сарын хугацаанд эрс сайжирсан байна. У.Алтанбаганын ар гэрийнхэн эмнэлгийн чанар үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа ба эмчилгээний төлбөр зардлыг түүний ажиллаж байсан “Монос” групп бүрэн хариуцаж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. 
Консулын газраас манай иргэний эмчилгээ үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж, түүний амь насыг аварсан явдалд тус эмнэлгийн захиргаанд талархал илэрхийллээ.