images

МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР 2024 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ НЯМ ГАРАГТ ТЭГҮ ХОТ ОРЧИМД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДДЭЭ КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2024-09-23

163

Алслагдмал бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах зорилготой энэ удаагийн арга хэмжээг Тэгү хотын Кэмён Их Сургуулийн байранд зохион явуулж, төрсний бүртгэл, иргэний шинэчилсэн бүртгэл, гэрлэлт бүртгэл, гадаад паспортын захиалга, буцах түр үнэмлэх, итгэмжлэл, нотариатын гэрчлэл болон бусад бүх төрлийн лавлагаа олгох үйлчиллээ үзүүллээ.

Энэхүү арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк, "GME" мөнгөн шилжүүлгийн компани, “Лохас” хууль зүйн товчоо зэрэг байгууллага хамтран оролцож тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлэн, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.