КИМХЭ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “МОНГОЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Кимхэ хотын “Үндэсний музей” -ээс Гаяа гүрний түүхтэй холбогддог Төв Азийн зарим үндэстний тухай цуврал өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан “Монголын өдөр” арга хэмжээ 2024 оны 6 дугаар сарын 12-нд зохион байгуулагдав.
Уг арга хэмжээнд Монголын түүх, нүүдэлчдийн соёл, зан заншил, угсаатны зүйн талаар дагнан 30 орчим жил судалсан доктор профессор И Пён-Рэ лекц тавилаа.