images

“ХАР ТАМХИНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Мэдээлэл

2024-06-13

349

Бүгд Найрамдах Солонгос Улсад хар тамхитай холбоотой гэмт хэргийн тоо ихэсч байгаатай холбогдуулан тус Консулын газрын тойрогт хамаарах Их, дээд сургуульд суралцаж буй оюутан, залууст зориулан Пусан дахь Монгол оюутны холбоотой хамтран “Хар тамхины аюулаас урьдчилан сэргийлэх” тухай сургалтыг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулав.


Сургалтанд Пусаны Их сургууль, Шилла Их сургууль, Тумён Их сургууль, Бугён Их сургууль, Кённам мэдээлэл, технологийн Их сургуульд тус тус суралцаж буй оюутан, залуус хамрагдав.

Сургалтыг 2 сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Кённам мэдээлэл, технологийн Их сургуулийн оюутан И.Маргад-Эрдэнэ “Утсаар залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр илтгэл тавьж, оюутнуудад мэдээлэл хүргэв.
Мөн БНСУ-ын “Хар тамхинаас сэргийлэх хөдөлгөөн”-ний Шинжээч багш Ким Дун Ү хар тамхинаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариулав.

Мөн сургалтын үеэр “Төрийн банк”-ны Сөүл дахь Төлөөлөгчийн газар болон “Ханпасс” байгууллага иргэд, оюутнуудад данс нээх, холбох, хадгаламж нээх, интернэт банк нээх зэрэг банк санхүүгийн үйлчилгээг үзүүлэв.


Сургалтын төгсгөлд Консул Ц.Өнөрзаяа оюунуудтай уулзалт зохион байгуулан, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, сүүлийн үед ихээр гарч буй гэмт хэргийн талаар мэдээлэл өгөн, гэмт хэргээс хэрхэн зайлсхийх талаар зөвлөгөө өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.