“МОНГОЛ КИНО ӨДРҮҮД” анхдугаар фестивалийг зохион байгуулна.
2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах ажлын хүрээнд Пусан хотын Ханнарэ соёлын сан, Пусаны кино ордон, Соёлын яамны харьяа Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлтэй хамтран “Монгол кино өдрүүд” анхдугаар фестивалийг 2024 оны 3 дугаар сарын 08-наас 10-ны өдрүүдэд Пусан хотноо зохион байгуулах гэж байна.
Кино урлагаар дамжуулан Монгол орон, Монгол соёл, ахуйг сурталчлах зорилготой зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд үзэгчдийн сэтгэлд нийцсэн Найруулагч Б.Амарсайханы “Монгол” УСК, Найруулагч Э.Ган-Очирын “Дурсаж яваарай” УСК, Найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” УСК, найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кинонууд нийт 11 удаагийн үзвэрийг толилуулах юм.