images

ПУСАН БООМТЫН ЗАХИРГААНЫ 20 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2024-01-17

1018

Пусан боомтын захиргааны 20 жилийн ойн арга хэмжээ 2024 оны 01-р сарын 16-ны өдөр Лотте зочид буудлын Кристал тэнхимд зохион байгуулагдлаа. 
Тус арга хэмжээнд БНСУ-ын Далай тэнгис, загас агнуурын яамны Дэд сайд Сун Мён Дал, Пусан хотын Дарга Пак Хён Жүн, Пусан хотын боомтын захиргааны Дарга Кан Жүн Сог, Өмнөд Кёнсан мужийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн Дарга Чуй Ман Рим, Монгол Улсаас БНСУ-д суугаа Консул Ц.Өнөрзаяа, АНУ-ын Консул Нолаэ Баркхаус, ОХУ-ын Консул Охана Дудник, Япон улсын Консул Цуёоши Оцука, 100 гаруй хүндэт зочид болон нийт 450 гаруй албан хаагчид, холбогдох хүмүүс оролцов.

Пусан боомтын захиргаа нь "Пусан боомт"-ын үйл ажиллагааг удирдлагаар ханган ажилладаг төрийн байгууллага юм. Тус байгууллага нь 2004 онд байгуулагдсан бөгөөд "Пусан боомт"-ын бүтээн байгуулалт, удирдлага, ашиглалт, үр ашгийн нэмэгдүүлэх мөн дэлхийн усан тээвэр, ложистикийн төв болгон хөгжүүлэх замаар үндэсний эдийн засагт хувь нэмэр оруулах зорилгоор байгуулагдаж байжээ. 

Тус арга хэмжээний үеэр өнгөрсөн 20 жилийн ажлыг дүгнэн хэлэлцэж, ирэх 20 жилийн ажлын төлөвлөгөө болох 6 бодлогыг танилцуулав.