СОЛОНГОС МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДӨД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛАВ.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын найрамдалт хамтын ажиллагааг олон талт салбарт хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Солонгос Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны холбооны дарга Ха Ман Сог тус холбооны Аудитор Ким Жин Тэ, Гадаад харилцаа хариуцсан дарга Пак Сан Он болон Солонгос Монголын хамтын ажиллагааг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүн И Сан Хуг нарт Талархлын бичиг гардуулах үйл ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулж, Консулын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Өнөрзаяа гардуулан, баяр хүргэв.
Цаашид хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагааг гүнзгийрүүлж ажиллах талаар хоёр тал яриандаа дурдав.