images

4 МОНГОЛ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛОВ.

Үйл явдлын мэдээ

2023-12-28

1050

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр БНСУ-ын "Мирал зүрх сан"-ын шугамаар зүрхний хүнд өвчтэй дөрвөн Монгол хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийв.

Хагалгаа хийхэд шаардагдах зардалд туслалцаа үзүүлсэн "Шинхан" банкны Удирдлагад тус Консулын газрын зүгээс Талархлын бичиг гардуулах арга хэмжээг 2023 оны 12 дугаар 28-ны өдөр зохион байгуулав.

 "Мирал зүрх сан" нь 1987 онд байгуулагдсан бөгөөд Монгол, Хятад, Энэтхэг, Филиппин, Вьетнам, Камбож, Киргиз, Шри Ланка, Узбекистан зэрэг 24 улсын зүрхний хүнд өвчтэй хүүхдүүдэд зүрхний хагалгаанд ороход дэмжлэг, туслалцаа үзүүлсэн байна. Тус сангийн шугамаар 2004 онд анхны Монгол хүүхэд зүрхний хагалгаанд орон эмчлүүлж байв.

Энэ удаагийн 4 хүүхдийн хагалгаа амжилттай болсон бөгөөд "Шинхан" банкны зүгээс хүүхдүүдэд хагалгаа амжилттай болсонд баяр хүргэн, эрүүл энхийг хүсч гарын бэлэг өгөв.