БНСУ-ЫН ҮЛЬСАНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГЭЭС МОНГОЛ УЛСЫН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
БНСУ-ын Үльсаны Их Сургуулийн эмнэлгээс Монгол Улсын эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтын хөтөлбөрийн Нээлтийн арга хэмжээ 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр тус эмнэлгийн байранд зохион байгуулагдлаа.
4-8 долоо хоногийн хугацаатайгаар, үе шаттай хэрэгжих уг хөтөлбөрийн нэгдүгээр ээлжээр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Монгол-Японы эмнэлэг, Бриллиант эмнэлгээс нийт 8 эмч, 3 сувилагч, 1 техник ажилтан зэрэг манай улсын эрүүл мэндийн салбарын нийт 12 албан хаагч сонгогдон ирж хамрагдаж байна.
Нээлтийн арга хэмжээнд тус Эмнэлгийн захирал Жон Юн Ки, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ан Жун Жүнь тэргүүтэй тус эмнэлгийн удирдлагууд болон Монгол улсаас Пусан хотод суугаа Консулын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Өнөрзаяа нар оролцож, баяр хүргэн үг хэллээ.