images

ДАЛАЙН ХАР САЛХИНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН АНХААРАХ ЗҮЙЛС

Сэрэмжлүүлэг

2023-09-01

904

БНСУ-ын түүхэн дэхь хамгийн хүчтэй далайн хар салхи болох "Хиннамну" нь 9 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд тус улсад ойртон ирж байгаатай холбогдуулан Цаг уурын албанаас хар салхины дайран өнгөрөх хот суурин газруудын мэдээлэл болон далайн хар салхи, байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргасныг орчуулан хүргэж байна.

Энэхүү далайн хар салхи нь Өмнөд Кёнгсан муж болон ойролцоо хот суурин газарт илүү хүчтэй газардах тул 5-ны өдрийн үдээс хойш цагаас эхлэн тус бүс нутагт оршин суугч иргэд Та бүхэн анхаарал, болгоомжтой байж, хар салхины дэгдэлтийн өмнө болон түүний дараа гадуур зорчихоос зайлсхийхийг сэрэмжлүүлж байна.