images

ПУСАН ХОТЫН “СОМЁН МЭДИКАЛ СТРИЙТ” ЭРҮҮЛ МЭНДИЙН ФЕСТИВАЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Үйл явдлын мэдээ

2023-10-30

264

Пусан хотын Пусанжин дүүргийн захиргаа болон "Эс Эм Эс эрүүл мэнд, аялал жуулчлалын холбоо"-ноос хамтран зохион байгуулдаг "Сомён Мэдикал Стрийт" фестиваль нь 11 дэх удаагаа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Пусанжин дүүргийн Сомён соёлын гудамж талбайд зохион байгуулагдлаа. 

Нээлтийн үйл ажиллааганд Пусанжин дүүргийн Засаг дарга Ким Ён Үг, Эс Эм Эс эрүүл мэнд , аялал жуулчлалын холбооны тэргүүн Хун Хүн Пю, Яплн Улсаас Пусан хотод суугаа Консул, МУ-аас Пусан хотод суугаа КГ-ын Дэд Консул Б.Билэгсайхан, ОХУ-аас Пусан хотод суугаа Ерөнхий консулын газрын Дэд Консул, Тайваний Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн болон албаны бусад төлөөлөгчид оролцов.

Энэхүү арга хэмжээ нь 2019 оноос хойш буюу сүүлийн 4 жилтйн хугацаанд "Ковид-19"-ийн улмаас хаалттай, хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулагдаж байсан бол энэ удаагийн хувьд олон нийтэд илүү нээлттэй байдлаар байрын тоглолтоор эхэлж, эрүүл мэндийн оношилгоо, зөвлөгөө, гоо сайхны арга хэмжээг 2 өдрийн турш зохион байгуулав. Дотоодын олон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд оролцохын сацуу эрүүл мэнд, аялал жуулчлалаар гадаадын иргэдийн татах зорилгоор олон улсын 6 эрүүл мэндийн байгууллага, 11 аж ахуйн нэгжийг урин оролцуулсан арга хэмжээ боллоо.