”ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ”-ыг зохион байгуулав.
Пусан хотод суугаа Консулын газар болон Пусан хотын Цагдаагийн газраас хамтран ”ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ”-ыг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Консулын газрын байранд зохион байгууллаа.
Сүүлийн үед манай оюутан, залуучууд цахим болон хулгайн гэмт хэрэгт санаатай болон санамсаргүй байдлаар холбогдох тохиолдол нэлээдгүй гарч байгаатай холбогдуулан үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Пусан хотын Цагдаагийн газрын ажилтан И Гён Ху болон Ду Ён Жу нар мэдээлэл, зөвлөгөө өгч, оюутнуудын сонирхсон асуултанд хариулав.
Сургалтанд Пусан их сургууль, Дунсо Их сургууль, Пугён их сургууль, Думён их сургуулийн оюутнууд хамрагдлаа.