images

"МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ 2023"

Үйл явдлын мэдээлэл

2023-01-24

31

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Засгийн газрын 2022 оны 350, 371 дүгээр тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог баталсан.

Энэ хүрээнд 6 дэд ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Монгол Улсад зохион байгуулах олон улсын арга хэмжээний хуанлийг боловсруулж, олон улсад зарлах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ахлан, дэд даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нар ажиллаж, Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар хуанлийн төслийг хэлэлцүүлсэн.

Түүнчлэн Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Түлхүүр үг батлах тухай” 410 дугаар тогтоолтой уялдуулан хуанлийн нэрийг “WELCOME TO MONGOLIA-EVENT 2023” гэж нэрлэж, Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 22 арга хэмжээг тусгасан болно.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төр болон хувийн хэвшил, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн байгууллагууд харилцан санал солилцож, 2023 онд Монгол Улсад зохион байгуулах олон улсын чанартай арга хэмжээний хуанлийг боловсруулав.