images

АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

Үйл явдлын мэдээ

2023-07-07

954

Үндэсний Их баяр наадам, Ардын Хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар тус Консулын газрын тойрогт оршин суугаа хоёр ээжид “Алдарт эх“ хоёрдугаар зэргийн одон гардуулах үйл ажиллагааг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Консулын газрын байранд зохион байгууллаа.Үндэсний Их баяр наадам, Ардын Хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар тус Консулын газрын тойрогт оршин суугаа хоёр ээжид “Алдарт эх“ хоёрдугаар зэргийн одон гардуулах үйл ажиллагааг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Консулын газрын байранд зохион байгууллаа.

Алдарт эхийн хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдаж буй Эрдэнэбат овогтой Байгалмаа, Баатар овогтой Нарантуяа нарт Алдарт эхийн одонг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод суугаа Консулын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Дэд консул Ц.Өнөрзаяа гардуулан ээжүүдэд эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөв.