КЁННАМ МЭДЭЭЛЭЛ ТЕХНИЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ КИМ ДЭ ШИГТЭЙ УУЛЗАВ.
Пусан хотод суугаа Консулын үүргийг гүйцэтгэгч, Дэд Консул Ц.Өнөрзаяа Пусан хотын Кённам Мэдээлэл Технилогийн Их Сургуулийн захирал Ким Дэ Шигийн урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус сургуульд зочлов.
Тус сургууль нь анх 1995 онд Пусан хотод коллежийн статустай үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд одоогоор 34 салбар тэнхимтэй Их сургууль болон өргөжсөн байна.
Тус сургуулийн захирал Ким Дэ Шиг хэлсэн үгэндээ “Тус их сургууль нь шүдний эрүүл ахуй, үсчин гоо сайхан, авто машины засвар, гутал зохион бүтээх, виртуал дизайн, сувилахуй, физик эмчилгээ, шүдний эрүүл ахуй, хагас дамжуулагч, нийгмийн халамж, дотоод засал, бага насны хүүхдийн боловсрол, цахилгаан зэрэг өнөө үед эрэлттэй байгаа мэргэжлүүдээр 2-4 жилийн хугацаатай суралцуулан бакалавр зэрэгтэй төгсгөдөг.
Уулзалтын үеэр сургуулийн захирал Ким Дэ Шиг нь цаашид тус сургуульд Монгол оюутнуудыг суралцахад хамгийн боломжтой нөхцлийг тавьж дэмжиж ажиллахаа илэрхийлэв.