СОЛОНГОС-МОНГОЛЫН СОЁЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОЛБООНЫ АНХДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
Пусан хотын Солонгос-Монголын соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны холбоо нь Пусан хот болон Монгол улсын хооронд соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр улсын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах зорилгоор Пусан хот дахь бизнес эрхлэгч Солонгос иргэдийн санаачилгаар 2022 оны 10 дугаар сард байгуулагдсан ба тус холбооны Анхдугаар хурал 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Пусан хотын Грин Нарэ зочид буудлын хурлын танхимд хуралдаж, нээлтийн ажиллагаанд Пусан хотод суугаа Консулын үүргийг гүйцэтгэгч, Дэд Консул Ц.Өнөрзаяа оролцов.
Арга хэмжээнд Солонгос- Монголын соёл, эдийн засгийн солилцооны зөвлөлийн гишүүд болох Докан констракшны гүйцэтгэх захирал Ха Ман-Сог, Жо ин констракшны гүйцэтгэх захирал Ким Дэ-ён, Пусан Гомдури спортын төвийн захирал Ха Сан-жү, БиЭс группын захирал Ким Со-жин, Пусаны Таеквондогийн холбооны дарга Ким Сан Жин зэрэг 18 төлөөлөгч оролцов.
Холбооны хурлын эхэнд Консулын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Дэд консул Ц.Өнөрзаяа баяр хүргэж Талархлын үг хэлэв. Энэхүү хуралдаанаар тус холбооны удирдах албан тушаалтнуудыг сонгон шалгаруулах, Солонгос-Монголын соёл, эдийн засгийн солилцооны зөвлөлийн нэгдсэн хуралдааныг зохион байгуулах бэлтгэх хороог байгуулах, зөвлөлийн үндсэн дүрмийг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэв.