images

"Global Gathering 2022"  АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2022-10-03

852

Пусан хотноо 17 дэхь жилдээ Пусан хотын захиргаа, Пусан хотын Олон улсын сангаас хамтран зохион байгуулж буй "Global Gathering 2022"  арга хэмжээ Пусан хотын Дунгү дүүрэгт байрлах Пусан буудлын өмнөх талбай дээр 10 дугаар сарын 02-ны өдрийн 10.30-18.00 цагийн хооронд болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд дэлхийн 35 улсын 56 байгууллага оролцож гадаад дотоодын 10,000 орчим иргэн үзэж сонирхсон ба энэхүү арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн Пусан хотод суугаа КГ болон Өмнөд Кёнгсан муж дахь Монголчуудын Тулга соёлын холбоо оролцов.

КГ-аас энэхүү арга хэмжээний үеэр Монгол улсаа сурталчлах ажлын хүрээнд  тусгайлан бэлдсэн асарт Монгол үндэсний хувцас, үндэсний холбогдолтой сувенир зэргийг байршуулж, Пусан галт тэрэгний буудлын дэргэд Монгол үндэсний гэр барьж, Үндэсний урлагийн тоглолт зохион байгуулах зэргээр оролцон ажиллав.

Уг арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн “Хонхтой бүжиг” үндэсний бүжиг бүжиглэсэн “Toss the dise” хамтлагийн бүжигчин Н.Сувд-Эрдэнэ  бүжгийн тэмцээнд  3-р байр эзлэн мөнгөн шагналаар шагнуулав.