images

ПУСАНЫ 27 ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Үйл явдлын мэдээ

2022-10-17

894

 Пусаны 27 дахь удаагийн Олон улсын кино наадамд Монгол улсыг төлөөлөн оролцсон Монголын кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал, Соёлын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Гарьд тэргүүтэй Монгол Улсын Соёлын яам, Монголын кино урлагийн зөвлөл, зөвлөлийн ажлын алба болон Монгол контент, Филмбридж, С1 телевиз, “Шүүдэр” зэрэг студи продакшн, кино уран бүтээлчдийн төлөөлөлд 2022 оны 10 дүгээр сарын 05-наас 14-ний өдрүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллав.

 Монгол Улсаас анх удаа тус кино наадмын Азийн кино маркетад өөрийн асарыг байгуулан оролцож Монгол улсын урлагийн салбарын эрх зүйн орчин, кино зөвлөлийн үйл ажиллагаа болон Монголын шинэ кино уран бүтээлийг танилцуулж ажиллав.

Мөн тус кино наадмын шүүгчээр Монгол Улсын иргэн Д.Цэнгэл ажилласан бөгөөд тэрээр 2015 оноос хойш олон улсын хэмжээний кино наадам, фестивалиудад 7 дахь жилдээ олон улсын шүүгчээр ажиллаж байгаа туршлагатай юм. 

Наадмын хүрээнд зохион байгуулагдсан “Монголын үдэш” арга хэмжээ нь Westin Josun зочид буудлын Хүлээн авалтын танхимд зохион байгуулагдсан ба уг арга хэмжээнд Өмнөд Солонгос, Тайланд, Филиппин, Америк, Япон, Итали, Франц зэрэг олон улсын кино уран бүтээлчид, студи, продакшнуудын төлөөлөл зэрэг 50 гаруй уран бүтээлчид, компаниуд хүрэлцэн ирэв.