images

ПУСАНЫ 23 ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2022-10-17

839

"Пусаны 23 дахь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн (BITF2022)" аялал жуулчлалыг сурталчлах, маркетингийн фестивалийг “БНСУ-ын Дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэн” байгууллага болон Пусан хотын захиргаанаас тус хотын BEXCO олон улсын үзэсгэлийн танхимд  зохион байгуулав. Уг үзэсгэлэн нь 2022 оны 10 дугаар сарын 13-наас 16-ны хооронд 10:00-18:00 цагийн хооронд 4 өдрийн турш нээлттэй үйл ажиллагаа явагдлаа.

          

  Уг арга хэмжээ нь ковид19-ийн цар тахлаас шалтгаалан 2 жил завсарласан бөгөөд энэ жил 23 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.  Үзэсгэлэнд Узбекстан, Япон, БНХАУ, Сингапур, Энэтхэг зэрэг дэлхийн 30 гаруй орнууд оролцож, улс орон бүр өөрийн асарыг тохижуулан тухайн орны үндэсний хувцас, дурсгалын эд зүйлс, контент зэргээр дамжуулан аялал жуулчлалыг таниулан сурталчлав.

        

    Тус Консулын газраас уг үзэсгэлэнд өөрийн асарыг үндэсний хэлбэрээр тохижуулан, дэргэд нь Монгол үндэсний гэр барин оролцов. Үзэсгэлэнг үзэж сонирхсож буй хүмүүс монгол гэрийг их сонирхон үзэж, монголд аялалаар очиж байсан тухайгаа мөн монголын түүхийн талаар ярьж байв. Энэ үеэр БНСУ-ын иргэд манай улсад аялалаар ирэхдээ визгүй зорчих боломжтой болсон тухай сурталчлан ажиллав.

            Консулын газраас бэлдсэн Улаанбаатар хотын танилцуулга, Монгол улсын аялал жуулчлалын танилцуулга, түүхэн байгууламж зэрэг хэвлэмэл хуудас, боршурыг асарт байрлуулж, тайлбарлан ажиллалаа. Тус үзэсгэлэнг үзэж сонирхож байсан гадаадын иргэд, ялангуяа БНСУ-ын иргэд манай улсад аялалын визгүй зорчдог болсон тухайд сэтгэгдэл өндөр байв.