images

"ТАЛД НУУГДСАН ӨЛГИЙ" НОМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Үйл явдлын мэдээ

2022-06-22

853

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын зохиосон "Талд нуугдсан өлгий" номын нээлтийн үйл ажиллагаа Пусан хотод зохион байгуулагдлаа. Монгол улсын түүх, соёл, уламжлал, зан заншлыг харуулсан энэхүү ном нь Солонгос хэлнээ хөрвүүлэгдэн ийнхүү тус улсын уншигчдын гар дээр очиж байна.

Энэхүү арга хэмжээг Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жү-гийн ажлын албанаас зохион байгуулсан бөгөөд хоёр орны хүмүүнлэг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн бэхжүүлж, Монгол Улсын соёл, ёс заншлыг БНСУ-д сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан чухал үйл явдал болж өрнөв.