images

МУ-ЫН САГСАН БӨМБӨГИЙН БАГ БНСУ-ЫН САГСАН БӨМБӨГИЙН БАГ ХООРОНДЫН "ЭГЧ ДҮҮ БАГУУДЫН НАЙРАМДАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА" ТОГТООВ.

Үйл явдлын мэдээ

2022-10-26

938

Монгол улсын сагсан бөмбөгийн "Завхан brothers" баг болон болон БНСУ-ын "Пэгасус" сагсан бөмбөгийн баг хоорондын "Эгч дүү багуудын найрамдалт хамтын ажиллагаа" тогтоох ёслолын арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 25-нд Тэгү хотод болов.

Энэхүү арга хэмжээнд "Завхан brothers" багийн Ерөнхийлөгч, "МИГ даатгал" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Түвшин, багийн Гүйцэтгэх захирал О.Дагвадорж, Ерөнхий дасгалжуулагч А.Алтан-Очир, "Пэгасус" багийн Захирал бөгөөд "Korea gas Corpotion" ХК-ийн Дэд захирал И Сын, багийн Ажлын албаны дарга Ким Жун Бэ, Ерөнхий дасгалжуулагч И Мин Хён болон хоёр багийн тамирчид, албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

Уг арга хэмжээнд Пусан хотод суугаа Консулын газраас оролцож, спортоор холбогдож буй хоёр багийн сагсан бөмбөгийн хамтын ажиллагаа нь цаашид хоёр орны соёл, боловсрол, эдийн засгийн харилцааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой тухай дурдаж, баяр хүргэж, талархлын үг хэллээ.