images

ОЮУТНУУДАД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2021-04-12

978

Үлсан хотын "Ногоон үнэр" төрийн бус байгууллагаас сурлага, хөдөлмөрийн амжилт гаргасан Монгол улсын 2 оюутанд нэг удаагийн тэтгэлгийг гардууллаа. Энэхүү арга хэмжээ Консулын газар болсон ба тус сангийн Ерөнхийлөгч Юн Ү Жү болон сангийн бусад ажилтнууд Консулын газарт хүрэлцэн ирж оролцов. "Ногоон үнэр" төрийн бус байгууллага нь Монгол улсын цөлжилтийн эсрэг мод тарих, тарьсан модоо арчлан хамгаалах, усжуулах ажлыг хийж гүйцэтгэх зорилготой байгуулагдсан бөгөөд энэ хүрээнд Монгол улсын ирээдүй болсон оюутан залуучуудыг дэмжих, нэг удаагийн болон сургалтын тэтгэлэг олгох ажлыг эхлүүлээд байгаа юм.

Энэ удаад Гёнхи Их Сургуулийн оюутан Г.Хишигт, Пусан хотын Бүгён Их Сургуулийн оюутан Э.Юмжирдулам нарт 500,000 воны нэг удаагийн тэтгэлэг олгосон ба тус сангийн Ерөнхийлөгч Юн Ү Жү оюутнуудад хандаж "Өөр өөрсдийн сурсан мэдсэнээ эргээд эх орондоо зориулж, эх орныхоо хөгжлийн түлхүүр нь болохыг хүсье" хэмээн ерөөв.

Цаашид энэхүү арга хэмжээг үргэлжлүүлж илүү олон оюутанг хамруулах бодолтой байгаагаа тус сангийхан илэрхийллээ.